Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Алтай, Хангай уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа голын хөндийгөөр 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.