Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Халдварын голомтуудын судалгааг долоо хоног бүр нэгтгэн гаргадаг. Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод халдварын 20 голомт идэвхтэй байгаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод илэрсэн 42 тохиолдлын 20 нь буяны ажлын голомттой холбоотой хүмүүс байна.
Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн буцаж явахаар шинжилгээ өгөхөд гуравдугаар сарын 2-нд халдвартай нь тогтоогдсон. Энэ хүн буяны ажилд оролцохоор ирсэн хүн байсан. Бид Улаанбаатар хотод байгаа ойрын хавьтлуудыг илрүүлсэн. Увс аймагт хавьтал судлалын үйл ажиллагаа явуулж байгаа" гэв.