Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Аргентины Патагони-аас 140 сая жилийн өмнө амьдарч байсан хорин метр өндөр үлэг гүрвэлийн яс олдлоо. Эрдэмтэн судлаачид энэхүү олдворыг титанозаврынх байж магадгүй хэмээн үзэж байгаа юм.
Титанозавр нь урт хүзүүтэй, өвсөн тэжээлт төрөл зүйл бөгөөд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том амьтдын тоонд багтдаг юм. Судлаачдын мэдээлснээр, шинэ олдвор нь Цэрдийн галавын үед амьдарч байсан “Нинжатан Запатай” төрлийнх гэв.
Патагониос ийнхүү эртний үлэг гүрвэлийн араг яс олдсон нь титанизавр гэх амьтан дэлхийн өмнөд хэсэгт амьдарч байсныг нотолж байгаа юм. Энэхүү олдворыг Ameghiniana” гэх шинжлэх ухааны сэтгүүлд онцолж нийтэлсэн байна.