Хил нээсний дараа гадаадаас Монголд ирэх жуулчдад коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байх шаардлага тавихыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгосон тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал хүндрэхгүй бол тавдугаар сарын 1-нээс хилээ нээх талаар хэлэлцсэн.
Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлал дагасан ААН-үүд болон Улсын онцгой комисс, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран бэлтгэл ажлаа хангана.
Ингэхдээ Монгол Улсад нэвтрэх жуулчид болон гадаадаас ирэх иргэдэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байх нөхцөл, шаардлагыг Ерөнхий сайд чиглэл болгосон" хэмээсэн юм.