Ням гарагт Украин улсын хоёр дипломатч болох Варшав хот дахь Украины элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан Атташе болон яамны жолооч нар Польш улсын хилээр микро автобусаар 16 кг алт, олон тооны хайрцагтай тамхи болон их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсныг Украины хилийн хамгаалалтынхан илрүүлснээр баривчлагдсан байна.
Атташегийн аав болох Варшав дахь элчин сайдын яамны дипломатчийг ч мөн адил хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн үзэж шалгаж эхэлсэн байна.
Даваа гарагт Украины мөрдөн байцаах товчооноос тэднийг дипломат халдашгүй статусаа ашиглан Европын Холбооны нутаг дэвсгэрт хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдэгдэж мөн Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба эдгээр дипломатчийг албан тушаалаас нь огцруулах болсныг мэдэгдсэн байна.