Сүүлийн үед дэлхийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилгоор утаа ялгаруулдаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзсээр байгаа. Жишээ нь: Их Британийн “Jaguar” компани 2025 он гэхэд дан цахилгаан автомашин үйлдвэрлэгч болно гэж мэдэгдсэн бол АНУ-ын “General Motors” компани 2035 он гэхэд цахилгаан машин үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Харин Мягмар гарагт Шведийн автомашин үйлдвэрлэгч Хятадын “Geely” группийн эзэмшилд байдаг томоохон компани болох "Volvo" мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдэлдээ тус компани 2030 оноос зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэх болсноо мэдэгдсэн байна.
"Volvo" компани нь 2025 он гэхэд одоо худалдаалж байгаа машиныхаа 50 хувийг цахилгаан хөдөлгүүртэй, үлдсэнийг нь хос хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Тус компаниас үүнийг тайлбарлахдаа сүүлийн жилүүдэд цахилгаан машины эрэлт ихэссэнтэй холбоотой хэмээн тайлбарлалаа. Volvo компани хамгийн анхны “XC40 Recharge” гэх цахилгаан машинаа 2020 онд танилцуулж байсан байна.