Цар тахлын улмаас боловсролын салбарын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Үүнтэй холбоотой эцэг эхчүүдэд хүүхэд харах том асуудал үүссэн. Бид иргэд хэрхэн хүүхдээ харж, цахим хичээлд хамруулан ажил амьдралаа зохицуулж байгааг тодрууллаа.
"Хүүхдүүд бие биенээ л харна. Бид нар ажилтай учраас харах боломжгүй л байна"
"Хүүхдээ өөрсдөө л харж байгаа. Хичээл сургуульд нь явуулна гэж бодож байгаа"
"Хүүхэд харах хүнгүй хүмүүс хэцүү л байгаа байх. Хүүхэд галт түймэрт шатлаа гэх мэт мэдээлэл сонсохоор сэтгэл их эмзэглэх юм. Долоо хоногийн өмнө харах хүнгүй улмаас хүүхэд нас барсан гэх мэдээ гарсан байсан. Иймэрхүү хэрэг олон ч удаа манай Монголд гарч байна. Сургууль, цэцэрлэгийг оруулах хэрэгтэй байна. Аймар сүйд болоод байхаар өвчин биш гэж бодож байгаа болохоор сургууль, цэцэрлэг орсон нь дээр гэж бодож байна. Барууны улс орнууд хамгийн дээд тал нь сар л зогссон байх. Одоо хичээл сургууль ороод л явж байна. Хичээлийн хоцрогдол их хэцүү байна. Цаг хугацааг эргэж нөхнө гэдэг хэцүү байх"
"Хүүхдээ аль болохоор гэртээ үлдээж байгаа. Ээжтэйгээ байгаа"
"Одоо л ажил эхэлж байна. Өмнө хөгшчүүл хараад болоод байдаг. Хэдэн сар ч хөл хорив, энэ хугацаанд хөгшчүүл хараад л байж байдаг. Өвчин юу болох нь уу цаг үеийн байдлыг харна. Би хүүхдийн боловсролд нөлөөлөх учраас хичээл сургууль орсон нь л дээр гэж бодож байна. Багш нарт ч хэцүү байгаа байх цалингийн асуудал дээр. Төр юм бодож байгаа байх"
"Би "ХҮЧ" бөөний төв орж юм авсан юм. Хүүхэд харах хүн байхгүй хөтлөөд явахаас өөр арга алга. Хоёр, гурван давхар маск зүүлгэчихээд л явж байна. Ээж нь ажилтай би хардаг юм. Хэцүү л байна. Тэглээ гээд өвчин зовлонтой үед хүүхдээ албанд нь явуулах хэцүү л гэж бодож байна. Гэртээ ерөөсөө бид хоёр л байдаг. Гэрээсээ гардаггүй өнөөдөр салхинд гаргачихъя гээд гурван давхар маск зүүлгэчихсэн явж байна"
-Цэцэрлэгийн найзуудаа санаж байна уу?
-Цэцэрлэгтээ явмаар байна. Би найзуудаа зөндөө санаж байна.