Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Гэвч үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Ингэснээр өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 17261 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.
Тэгвэл маргааш буюу гуравдугаар сарын 3-5-ны хооронд шинжилгээний цэгүүдийн тоог наймаар нэмэгдүүлж, 22 болголоо.