Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Увс аймгийн Улаангом сумд байрлах Нисэхийн 60 айлын байранд гэр тусгаарлалтад орсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу явсан нэг иргэнээс хоёрдугаар сарын 28-нд коронвирус илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Иймд тус аймгийн сургууль, цэцэрлэгийг түр зогсоох шийдвэр гаргасан талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэд мэдээлсэн билээ. Мөн үүний дагуу Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдад хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, шинжилгээ авах үйл ажиллагаа өрнөж байсан юм.