Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр дуучин Т.Дэлгэрмөрөнг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Тодруулбал, түүний эхнэр Х.Ананда хоёрдугаар сарын 28-ны өдөр 102 дугаарын утсанд дуудлага өгснөөр хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээлсэн байдаг.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Х.Ананда нь Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг талаар хэлсэн видео нь цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл уг мэдээллийн дагуу өчигдөр цагдаагийн байгууллага Т.Дэлгэрмөрөнгөөс хар тамхины шинжилгээ авсан байна. Эх сурвалжийн хэлснээр шээсний дээжинд нь сорил тавьж авсан шинжилгээгээр түүнээс мансууруулах төрлийн бодис илэрчээ.