Даваа гаригаас эхлэн НҮБ-аас санаачласан “COVAX” хөтөлбөрийн хүрээнд Африкийн Кот д’Ивуар хотод “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтаа эхэллээ.
“COVAX” хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан вакцины анхны тунг улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо хийлгэсэн байна. Тэрээр энэ үеэрээ ард иргэддээ вакцины талаарх буруу мэдээллийг залруулж вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа.
Өнөөдрөөс эхлэн Гана улсад “Oxford-AstraZeneca”-гийн 600 мянган тун вакциныг хийж эхлээд байгаа ба эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, багш, цагдаа нараас гадна зарим сэтгүүлчийг хамруулах болсон байна.
Тус вакциныг жирэмсэн эхчүүд 18-аас доош насны хүмүүсд вакцин гаж нөлөө үзүүлж болзошгүй учраас одоогоор вакцинд хамрагдахгүй гэдгийг албаныхан мэдээллээ.