Дэлхийн кино, телевизийн шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил коронавирусийн цар тахлын улмаас анх удаа хоёр хотод нэгэн зэрэг виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан наадмын талаар кино сонирхогч Д.Золбоотой ярилцлаа.
-“Алтан бөмбөрцөг” наадам анх удаа виртуал хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
-Энэ жил цар тахалтай онцгой жил байлаа. Кино сонирхогч, үзэгчдийн хувьд гоё боломжтой жил байсан гэж хэлж болно. Учир нь дийлэнх кинонууд кино театраас гэхээсээ илүүтэй Streaming-ээр орж ирсэн. Ингэснээр ихэнх киног үзэх боломжтой бүрдсэн нь давуу тал байлаа. Энэ жилийн хувьд олон кино сонирхогчдын хувьд нэр дэвшигчид, шагнал авах кинонууд, жүжигчид, төрөл төрөл дээрээ бараг тодорхой тааварлаж болохуйц байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл шагнал авсан киноны дийлэнх нь яалт ч үгүй шилдэг байлаа, энэ жүжигчид сайн байлаа гэж дүгнэж болохуйцаар харагдаж байсан. Түүнтэй ч олон кино шүүмжлэгчид санал нийлж байгаа гэдэг нь ойлгомжтой. Цар тахлын улмаас кино наадам онлайнаар болсон. “Алтан бөмбөрцөг” кино наадмын кинонууд дараа дараагийн кино наадамд амжилттай оролцдог бичигдээгүй хуультай. Оскарын кино наадам тун удахгүй болно. Гэхдээ түүнээс жаахан зөрөх байх гэж харж байна. Ихэнх кино “Оскар”-ын наадамд шилдгээр дэвшиж орж ирэх нь ойлгомжтой гэж харагдаж байгаа.
-Энэ жил өрсөлдсөн кинонуудын тухайд?
-Алтан бөмбөрцөг кино наадам дотроо драм, мюзикль коммеди гээд хоёр хуваагддаг. Драмын киноны төрөл дээр “Mank”, “Promising Young Woman” гээд ерөнхийдөө нийгмийн асуудлыг хөндсөн кинонууд сайн орж ирсэн.
“Mank” гэхэд л найруулагч Дэвид Финчер аавынхаа зохиолоор бичсэн зохиолоороо орж ирсэн. Түүний зохиолууд маш сайн болдог, сайн найруулагч. Энэхүү бүтээлийг кино шүүмжлэгчид бүх цагийн шилдэг киноны нэгээр яалт ч үгүй тодорно гэдэг зүйлийг ярьж байгаа. Маш сайн бүтээлүүд Steaming-ээр орж ирснээр ихэнх бүтээлийг үзэж чадсанаараа онцлог, амттай байлаа.
-Шилдэг гол дүр болсон уран бүтээлчдээс хэнийг онцлох вэ?
-Шилдэг эрэгтэй гол дүрээр Чадвик Босеман шагнал авч чадсан.
Түүнийг “Marvel” дээр Вакандагийн хаан буюу Хар ирвэсний дүрийг бүтээснээр бүгдээрээ мэддэг. Чадвик Босеман саяхан хорт хавдраар өөд болсон. Тэрээр хорт хавдартайгаа маш шаргуу тэмцэн хүнд өвчтэй ч гэсэн маш олон сайн дүрийг бүтээн сайн жүжигчин гэдгээ харуулж чадсан. Тэр утгаараа “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шагнал хүртлээ. Тэрээр жүжигчний ур чадвараа гарган зураг авалтын хувьд жижигхэн орчинд бодит жааз хөгжимчний дүрийг бүтээж гаргаж ирсэн.
Энэ удаагийн наадмаас том шагнал авсан бас нэг бүтээл бол “Minari”. Энэ нь гадаад хэл дээрх шилдэг кино гэж орж ирсэн. Уг бүтээл АНУ-д хийгдсэн найруулагч нь Солонгос гаралтай байгаад байдаг, Америкийн кино зөндөө хийж байсан хүн байдаг. Киноны дийлэнх хэсэг нь солонгосоор яригддаг учраас гадаад хэл дээрх гэж явж байгаа. Өмнө нь англи хэл дээрх бус гэж явдаг байсан бол одоо тэгж нэрлэхээ больсон. АНУ-д цагаачлаад очиж байгаа Солонгос иргэний тухай өгүүлдэг кино. Тэр утгаараа цагаачилж очиж байгаа нийгмийн асуудлыг хөндсөн кино дийлэнх олонх нь болж орж ирсэн.
-Анх удаа гурван эмэгтэй кино найруулагч нэр дэвшин эмэгтэй найруулагч шилдгээр шалгарсан шүү дээ.
–“Nomadland” киноны жүжигчин ч гэсэн сайн жүжигчин орж ирсэн. 50 гарсан сэтгэл гутрал олон асуудалд орсон эмэгтэй өөрийнхөө асуудалтай тулгарч байгаа тухай гардаг. Энэхүү Ази Хятад гаралтай найруулагч одоо “Marvel Cinematic Universe”-ийн “Eternals” киног найруулж байгаа сайн найруулагч. Эмэгтэй найруулагчид их сайн байгаа. Энэ жил миний хувьд хүлээлттэй байсан кино бол “Wonder Woman” сайн байх болов уу гэж найдаж байсан. “Wonder Woman” киноны найруулагч эмэгтэй, Monster гээд сайн кино хийж байсан. Өмнө нь “Wonder Woman” киног сайн хийгээд хоёрдугаар ангийг нь муу хийсэн асуудлууд гарсан. Энд супер баатруудтай кино орж ирээгүй нь харамсалтай санагдаж байгаа надад.
Ялангуяа энэ жилийн хувьд Stream үйлчилгээ дэлгэрч цар тахалтай жилийн хувьд бүрэн хэмжээний киноноос гадна телевизийн цувралууд их анхаарал татаж орж ирсэн. Үүнд мэдээжийн хэрэг “The Queen’s Gambit” орж ирж байгаа. Маш сайн цувралууд орж ирсэн. “The Queen’s Gambit” ялах нь тодорхой гэдэг асуудал яригдаж байсан. Аня Тэйлор–Жой өөрөө өсөж яваа ирээдүйтэй кино жүжигчин. Тэрээр өмнө нь хэд хэдэн кинонд тоглохдоо тодорхой амжилт үзүүлээгүй байсан ч энэхүү цуврал дээр тоглосноороо амжилт үзүүллээ.
-Анимэйш төрөлд кино сонирхогч, шүүмжлэгчид “Soul” ялалт байгуулна гэж харж байлаа. Энэ таамаг ч хол зөрсөнгүй.
-Walt Disney Pictures-ын хамтран хийсэн “Soul” анимэйшн тэсрэлт хийсэн. Яагаад гэхээр хүний дотоод хүсэл мөрөөдлийн тухай, бидний ярьдаг амжилтын тухай тэс өөр ойлголт гарч ирсэн. Өмнө нь бид заавал амжилт үзүүлэх ёстой, хэн нэгний тавьсан хил хязгаар, шугамаар явах ёстой гэж ойлгодог байсан бол энэ бол өөр ойлголтыг давуулж гаргаж ирснээрээ онцлог болж чадсан. Энэ жилийн хувьд бүх анимэйшн шилдгийг түүх нь тодорхой бүтээл. 3D гүйцэтгэлийнхээ хувьд өндөр чанартай болж чадсан. Тэнд гарч байгаа бүх хэсгүүд, зөрж өнгөрсөн хүний цамцны материалыг томруулж харсан ч жинхэнэ юм шиг харагддаг хийгдсэн байдаг.
Хүчтэй өрсөлдөөн болсон нь Cartoon Saloon студийн “Wolfwalkers” байлаа. Энэ студийн жил жилд гардаг ганц анимэйшнүүдүүд Оскарт болон кино наадмуудад өрсөлддөг хүчтэй өрсөлдөгч байдаг. “Wolfwalkers” маш сайн бүтээл болж чадсан. Энэхүү бүтээл өмнөх бүтээлүүдийнхээ хийцийг шингээснээс гадна өмнөхөөсөө хийц, гүйцэтгэл, зохиол, хөгжмийн хувьд сайн болсон бүтээлүүд орж ирсэн.
Холливудад манай урд хөрш хүчтэй хөрөнгө оруулагч болж орж ирж байгаа. Жишээлбэл, Хятадын зүгээс маш олон 3D анимэйшнд хөрөнгө оруулалт хийн гарч ирсэн. Түүний нэг нь “Over the Moon” юм. Энэхүү бүтээлийг учиргүй мундаг гэхгүй ч маш чамбай болсон. Маш олон анимэйшнүүд Хятадаас гарч ирж байгаа.
-Бусад шагналуудыг нь онцлохгүй өнгөрч болохгүй нь
-Комеди төрөлд онцлохуйц бүтээл орж ирсэн нь ихэнх нь Борат гэдгээр нь мэддэг бүтээлийн хоёрдугаар анги шагнал авсан. Өөрийнх нь нэр Борат гээд маш чадварлаг жүжигчин. Хэдийгээр Казахстаны иргэн гэдэг дүрийг бүтээж байгаа ч маш Америкийн нийгмийн хурц асуудлуудыг инээдмийн төрлөөр дамжуулан маш сайн хурцаар хөндөж чадсан нь онцлог болсон.
Телевизийн драмын цуврал дотроо “The Crown” шилдгээр шалгарсан. Английн хатан хааны тухай өгүүлдэг. Мөн “The Mandalorian” кино том дэвшил болж гарч ирсэн. Оддын дайны ертөнц дотор өгүүлэгддэг түүх явдаг. Гэхдээ энэ киноны зураг авалтыг маш хязгаарлагдмал орчинд хийж чадсан. Өмнө нь бүх компьютер эффект ордог кинонууд ихэнх нь ногоон дэвсгэр дээр хийдэг байсан бол “The Mandalorian” киноны онцлог нь 3D 360 лэд дэлгэцтэй орчинд киногоо амжилттай хийсэн онцлогтой. Энэ нь маш том дэвшил болж цаашдаа ногоон дэвсгэр дээр кинонууд хийх шаардлагагүй болж байгаа. “Оддын дайн”-ыг сонирхдог фенүүдийнх нь хувьд гоё бэлэг болж чадсан гэж бодож байгаа.
Эрэгтэй туслах дүр дээр Даниел Калууяа шилдгээр шалгарсан. Тэрээр сүүлд хүчтэй орж ирж байгаа хар арьст жүжигчин. Түүний тоглосон “Judas and the Black Messiah” кино, “The Trial of the Chicago 7” зэрэг кинонууд нийгмийн асуудлуудыг маш хүчтэй хөндөж чадсанаараа онцлог.
-Цар тахлын улмаас олон кино нээлтээ хойшлуулсан нь нь энэ удаагийн кино наадмын өрсөлдөөн нөлөөлсөн болов уу?
-Энэ жилийн хувьд Streaming үйлчилгээгээр бүх кинонууд гарсан. Гэхдээ дэлхийн хэмжээний кион урлагийн хувьд том алдагдалтай жил болж байна. Кинонуудаа тодорхой хэмжээнд кино театрт нээж чадсангүй. Ихэнх кино Streaming-гээр нээгдлээ. Ихэнх кино хойшлогдсон. Сайн бүтээлүүд зөндөө гарсан. Цувралууд өндөр ач холбогдолтой байж чадсан.
Шилдэг зохиол дээр “Mank”, “Promising Young Woman”, “Nomadland”, “The Father” гээд сайн зохиолууд бүтээлүүдтэй жил болсон. Энэ удаад хэтэрхий алдартай кинонууд орж ирээгүй. Кинонууд яалт ч үгүй хойшилсон асуудлууд байгаа. Зарим жилүүдэд хэтэрхий алдартай кинонууд их орж ирж байсан. Урлаг талаасаа маш сайн бүтээлүүд энэ жил орж ирсэн. Оскарын кино наадам нэлээд ширүүн болно. Алтан бөмбөрцөг наадмыг хүмүүс Оскарын эхний сунгаа гэж харж байдаг. Гэхдээ Оскар бол миний хувьд эдгээр киноны олонх нь орж ирэх ч шагналын хувьд арай өөр болж орж ирэх байх гэж бодож байна.
Энэ жилийн кино наадамд хамгийн тод гэрэлтсэн жүжигчин бол Чадвик Босеман байсан.
-Ирэх жилүүдэд дэлхийн кино урлагт гарах өөрчлөлтүүдийг хэрхэн харж, хүлээж байна?
-Цар тахал гайгүй болж эхэлж байна. Дэлхий нийтээр вакцинжуулалт хийж эхэлсэн. Кино салбар тодорхой хэмжээнд жинхэнэ утгаараа өндийнө. Гэхдээ Streaming үйлчилгээ цаашдаа бүүр илүү хүчтэй болно гэж харагдаж байна. Энэ жил Оскарт Солонгосоос кинонууд сойж байгаа. Netflix Солонгос руу 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт киноны салбар руу хийж байгаа гээд Streaming дээр орж ирэх боломжтой олон бүтээлүүд төрнө. Ингэснээр олон уран бүтээлчдэд боломж олгодог гэдэг нь онцлогтой. Учир нь олон уран бүтээлч маркетинг хөрөнгө оруулалт, томоохон кино компаниудтай холбогдож хөрөнгө оруулалт авч чаддаггүй зэргээсээ шалтгаалаад киногоо театрт киногоо гаргаж чаддаггүй. Streaming үйлчилгээ цар тахлын үед илүү дэлгэрснээрээ уран бүтээлчдэд бүтээлээ таниулах гаргах, Netflix, HBO гээд олон Streaming үйлчилгээ үзүүлдэг компаниуд кино уран бүтээлчдэд маш их хөрөнгө оруулдаг. Ингэснээр уран бүтээлчдэд том хөдлөх хүч болдог. Энэ онцлогоороо олон уран бүтээлчдийг ил гаргаж ирэн уран зориг өгч байгаа хоёр жил өнгөрлөө. Шинэ оны хувьд маш олон бүтээлүүд нээлтээ хийхэд бэлэн болоод явж байна. Кино театрууд удахгүй ажиллаж эхэлнэ.