Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 13,108 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 48 хүнд халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 48 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинээр илэрсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 76 хувь буюу 2330 хүн эдгэрээд байна.
Одоогоор 655 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9 хүн байгаа" гэв.