Бүх нийтийн бэлэн байдал буурч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хөл хориог цуцласантай холбоотой зам тээврийн ачаалал нэмэгдсэн билээ. Бид тээврийн авто тээврийн хэрэгслийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч Б.Зоригоо-аас тодруулга мэдээлэл авлаа.
Хөл хорионы дараа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явдал 10 хувиар өссөн. Энэ амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан нийт 70 зөрчил, орон нутагт 43 гээд нийт 113 зөрчил илрүүллээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 12 тохиолдол зөвхөн энэ амралтын өдөр бүртгэгдлээ.
2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс нийслэл хотоос гарах хөдөлгөөн болон аймаг сумдаас гарах хөдөлгөөнд иргэд тодорхой журмын дагуу хөдөлгөөнд оролцож байгаа. Нийслэлээс орон нутагруу гарч байгаа иргэдийн ачаалал нэмэгдэж байгаа. Иргэд жолоочид уул болон сүүдэр газар халтиргаа гулгаа үүссэн байгаа энэ үед орон нутгийн замаар жолооч нар зорчихдоо нэгдүгээрт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй. Хоёрдугаарт тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж иргэдийг тээвэрлэж байгаа тохиолдолд заавал хамгаалалтын бүс болон суудлыг хэрэглэх шаардлагатай байна. Хурд хэтрүүлэх зөрчил их олон гардаг 2020 онд зам тээврийн ослын улмаас нийт 430 хүний амь нас хохирсон үүний 70 орчим хувь буюу 300 нь орон нутагт гарсан байгаа. Энэ ослуудын 49 хувь нь дандаа онхолдож дийлэнх шалтгаан нь тээврийн хэрэгслийн хурд тохируулаагүйгээс авто машин осолд орж хүний амь эрстээд байгаа юм. Аймаг бүрийн засаг даргын тамгын газраас аравдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 15 хүртэл мотоциклтой тээврийн хөдөлгөөнд оролцохгүй гэж хориглодог байгаа. 2021 оны эхний хоёр сарын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн ослоос болоод 10 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг бүртгэгдлээ. Эдгээр ослын дийлэнх нь батлагдаагүй зам буюу малын жим уул хадаар явж байгаад эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ онхолдож эрсдэлд ороод байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-ийн гурвын нэг гэсэн заалтаар 400 мянган төгрөгөөр торгож нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг. Жолооч та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой аль болох таксины үйлчилгээ мөн дуудлагын жолооч дуудаж хөдөлгөөнд оролцоорой гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.