Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу явсан нэг иргэнээс хоёрдугаар сарын 28-нд коронвирус илэрчээ. Иймд тус аймгийн сургууль, цэцэрлэгийг түр зогсоох шийдвэр гаргасан талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэд мэдээлжээ.
Тухайн иргэн хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очиж, тэндээ 25, 26-ны өдрүүдэд буяны ажилд оролцсон. Энэ сарын 27-нд PCR шинжилгээ өгч, Улаангом суманд ирэхээр төлөвлөсөн боловч шинжилгээний хариу нь эерэг гарчээ.
Засаг дарга Ч.Чимэд "Үүний дагуу Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдад хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, шинжилгээ авах үйл ажиллагааг авна. Шинжилгээний хариуг баталгаажуулахад тодорхой цаг хугацаа орох учраас 2021 оны гуравдугаар сарын 1-ны 23:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 23:00 цаг хүртэлх 48 цагийн хугацаанд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд эдгээр сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ" гэлээ.