Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байгаа билээ. Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалах юм байна. Онлайн захиалгын программ нь "Гэрэгэ" системстэй холбогдох тул ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой аж. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй юм байна.
АТҮТ-тэй гэрээтэй 61 аж ахуйн нэгжийн автобус 67 чиглэлд зорчигч тээвэрлэдэг байна. Дээрх байгууллага, ААН-үүд тээврийн хэрэгслээ техникийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үзлэг оношилгоонд оруулж, халдвараас сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ.