Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Мьянмар Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ Мьянмар улсад оршин суудгаа бүртгүүлсэн 14 иргэнтэй тогтмол холбоотой ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар эдгээр иргэнээс нутаг буцах хүсэлт гаргасан 6 хүн байгаагийн 3 нь яаралтай ирэх хүсэлтэй байна. Бид эдгээр иргэдийг боломжит тусгай үүргийн онгоцоор татан авахаар ажиллаж байгаа ч тус улсаас гарах нислэгүүд цуцлагдсаар байна.
Цаашид ГХЯ, Бангкок дахь ЭСЯ иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэж ГХЯ-наас мэдээллээ.