Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Хоёрдугаар сарын 28-нд 2907 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 41 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатарт 40 тохиолдол, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ.
Нийт 2249 хүн буюу 77 хувь нь эмчлэгдсэн.
Сүүлийн 24 цагт 66 хүн эмчлэгдэж гэртээ гарлаа.
643 хүн эмчлэгдэж байгаагаас хүнд 8, нэн хүнд нэг хүн байна.
Голомт хавьтлын хувьд дотоодод халдвар авсан 40 тохиолдлоос 20 хүн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн хавьтад байсан бол 14 хүн нь хяналтад авсан голомтоос илэрсэн байна.
Харин 6 хүний халдварын эх уурхайг тодорхойлох, хувьтал судлал явагдаж байна” хэмээн мэдээллээ.