Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, явцын асуудлаар Шуурхай штаб дээр ажиллалаа.
Энэ үеэр гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах 14 хоногийг бууруулж 10 хоног, гэрээр нь ажиглах 4 хоног болгосон, дотоодын халдвар тээгчийг 7+7 (тусгаарлах байранд 7 хоног, гэрээр ажиглах 7 хоног) тусгаарлах болсон түр журмыг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, иргэдэд хүргэх заавар зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх, гомдоо саналыг шийдвэрлэх болон бусад асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.