Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас нэг иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо иржээ. Зорчигчдын хоёр нь эрүүл мэндийн шалтгаантай, дөрөв нь бага насны хүүхэдтэй гэр бүл, тав нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.
Иргэдийг Зүчи, Корпорайт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Улаанбаатар-Ташкент чиглэлийн тусгай үүргийн онгоцоор жүдо болон хөлбөмбөгийн үндэсний шигшээ багууд хуваарьт тэмцээн уралдаандаа оролцохоор өчигдөр хилийн чинадыг зорьсон юм. Жүдогийн шигшээ ирэх гуравдугаар сарын 5-7-ны хооронд Узбекистанд олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламд оролцох бол Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-д оролцох эрх олгох урьдчилсан шатны тоглолтоо хийхээр Турк улсыг зорилоо.