Хүүхдийнхээ шүдийг хэзээнээс хэрхэн арчилж, зөв дадал сургах талаар “Oral Care” шүдний эмнэлгийн ерөнхий эмч, Анагаах ухааны доктор Ч.Гантөмөртэй ярилцлаа.
-Хүүхдийн шүд арчилгаа, зөв дадал дээр эцэг эхчүүд ямар алдааг нийтлэг гаргадаг вэ?
-Монголчуудын нийтлэг гаргадаг алдаа хүүхдийнхээ шүдэнд анхаарал хандуулахдаа тааруу. Судалгаагаар хүүхдийн шүдний өвчлөл нийт хүүхдийн 86 хувийг эзэлж байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн шүдийг ургасан цагаас эхлээд маш сайн анхаарах хэрэгтэй. Манайхан шүдийг тодорхой хугацааны дараа арчилна гэж боддог. Тодорхой хугацааны дараа шүдний эмнэлэгт очих ёстой гэдэг ч юм уу. Шүд ургаж гарч ирж байгаа тохиолдолд түүн дээр ямар нэгэн байдлаар өнгөр тогтон хүндрэл үүсэх магадлалтай. Тиймээс шүдийг ургасан цагаас эхлүүлээд арчилгааг хийх ёстой.
-Бага насны хүүхдийн сүүн шүд унаад байнгын шүд гардаг болохоор төдийлөн анхаарлаа бага хандуулдаг юм шиг санагддаг?
-Бас нэг гол асуудал бол манайхан хүүхдийн шүдийг солигдчихно, дараа нь байнгын шүд ургачихна тэрийг нь арчилчихна гэдэг буруу ойлголт байдаг. Энэ буруу маш буруу ойлголт. Хэдий чинээ хүүхдийн сүүн шүд өвчлөлтэй асуудал гарах юм бол тэр нь эргээд байнгын шүдэнд бусад халдварууд дамжина. Сүүн шүд эрт өвчилсний улмаас, эрт авахуулах ч юм уу ямар нэгэн сүүн шүдний шалтгаантай эмгэгийн шалтгаантай улмаас байнгын шүдний шүдлэлт болон байнгын шүдэнд асуудал үүсдэг. Ялангуяа сүүлийн үед манайханд шүд эрүү нүүрний хөгжилтэй холбоотой, нөгөө талаас сүүн шүдийг эрт арчлаагүй буруу арчилснаас болоод сүүн шүдний өвчлөл их байгаа. Монгол улсад үүнээс шалтгаалсан шүд, эрүү, нүүрний гажгууд их үүссэн.
Сүүн шүд гэдэг байнгын шүдийг дагуулж гаргаж ирдэг хөтөч нь. Сүүн шүд гэдэг бол байнгын шүдээ дагуулж гаргаж ирдэг.
-Сүүн шүдний арчилгааг хэрхэн зөв хийх үү?
-Сүүн шүдийг багаас нь зөв арчилж, зөв угааж, тогтмол хугацаанд шүдний эмчид хянуулж байх хэрэгтэй. Сүүн шүд эрүүл байвал байнгын шүд эрүүл байна. Ялангуяа хүүхдийн сүүн шүд эрүүл байж хүүхэд хоол хүнсийг сайн идэх хоолны дуршил нэмэгдэх, хоолыг хэвийн зажлах боломжтой байдаг. Гэтэл сүүн шүдний өвчлөл цооролтын улмаас хүүхэд хоол идэхдээ зажлах, бутлах ажиллагаа алдагдсаны улмаас хоолоо дутуу зажлах, сүүн шүдтэй холбоотой ямар нэгэн өвчлөлийн улмаас хоолонд дургүй болох асуудал гардаг. Хүүхэд хоол хүнсээ бүрэн авч чадахгүй байгаатай холбоотой шим тэжээлийн дутагдалд орно. Энэ нь эргээд хүүхдийн биеийн өсөлт бойжилтод сөрөг нөлөөтэй. Тийм болохоор сүүн шүд гэдгийг ер нь багаас нь буюу шүдийг дөнгөж цухуйж гарч ирснээс цагаас ээжүүд арчилгаагаа эхлэх хэрэгтэй. Дөнгөж цухуйж байгаа тэр шүдийг яаж арчлах вэ, оо сойз байхгүй шүү дээ гэж зарим эцэг эхчүүд гайхдаг. Заавал оо болон сойз хэрэглэх шаардлага байхгүй хөвөн бинтээр ч гэсэн эхний удаад цэвэрлэж болно. Яагаад гэхээр шүдний цооролт гэдэг сүүлийн үеийн халдварт өвчний гол шалтгаан нь шүдний өнгөр. Өнгөр тогтсон тохиолдолд түүнийг бүрэн цэвэрлээгүй үед тэнд амны хөндийн нян бактери үржиж хүчил үүсдэг. Тэрхүү хүчил шүдний паалангийн гадаргууг гэмтээж цооролт үүсгэдэг. Шүдийг хэдий чинээ сайн угааж цэвэрлэж арчилна тэр хэмжээгээрээ шүдний гадаргууд өнгөр тогтохгүй шүд эрүүл байх гол шалтгаан болж өгдөг.
Манайхан хүүхдийн шүдийг арчлахдаа буруу ойлголтын улмаас заримдаа том хүний сойзоор угаах ч юм уу эсвэл бүр угааж цэвэрлэхгүй байх тохиолдол гардаг.
-Хүүхдийн шүд арчилгаанд ямар бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох хэрэгтэй юм бол оо?
-Монголд Pigeon гээд бүтээгдэхүүн хаа сайгүй худалдаалагдаж байгаа. Би өөрөө Японд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Тухайн үед би нялх хүүхэдтэй байсан. Японд манай эхнэр яг л энэ Рigeon-ний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг байсан. Намайг Япон явж байх үед Монгол Pigeon-ий бүтээгдэхүүн байдаггүй байсан. Тэнд очоод бүтээгдэхүүнтэй танилцаад хүүхдэдээ хэрэглээд дадаад буцаад Монголд ирэхэд Pigeon-ий бүтээгдэхүүн орж ирж байсан. Тэр үед их баярласан. Яагаад гэвэл хүүхдэд шаардлагатай бүтээгдэхүүн, шаардлагатай шүдний ОО нь байсан.
Өмнө мэргэжлийн хүн ч гэлтгүй хүүхдийн зориулалтын шүдний ОО сойз байхгүй улмаас том хүний ОО хэрэглэдэг тохиолдол их байсан . Хүүхдийн бүтээгдэхүүн том хүний шүдний ОО зэрэгт бүтээгдэхүүний зориулалтын орц найрлага гэж тусдаа байдаг. Фторыг хүн болгон сайн гэж хэлдэг гэтэл фтор тодорхой зохих тунгаар хэрэглэж байж сайн байна өөрөөр хэлэх юм бол тодорхой тунгаас давуу хэрэглэх юм бол сөрөг нөлөө гарна. Ялангуяа бага насны хүүхэд шүд угаахдаа угаасаа ОО-г нулимж хаяж чаддаггүй залгих идэх тохиолдол гардаг. Хүүхдэд зориулалтын тун орц найрлагатай фторын болон бусад орц найрлагатай амны хөндийн ашигтай бодис агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй бол том хүний зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэх юм бол эргээд хүүхдийн биед сөргөөр нөлөөлөх үр дагавар гарч болзошгүй. Тийм учраас Pigeon-ий бүтээгдэхүүн яг хүүхдийн нас насанд тохирсон бүтээгдэхүүнүүд мөн нас насанд тохирсон амны хөндийн эрүүл ахуйн арчилгааны ОО, сойзнууд байгаа нь шүдний цэвэрлэгээг илүү үр дүнтэй болгох юм. Ялангуяа хүүхдэд нэг талаас амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа хийхэд эхлээд ямар нэгэн тоглоомын байдлаар дасгах ёстой. Эхлээд ямар нэгэн таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц том таарахгүй сойзоор, хурц амт үнэртэй бүтээгдэхүүн хэрэглээд эхлэхэд хүүхэд нэг л таагүй сэтгэгдэл төрвөл шүд угаахаас татгалздаг дургүйцдэг болчихдог. Хүүхдийг эхнээс нь хүүхдэд тохирсон, өөрийнх нь дуртай амттай бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэх юм бол тэр хүүхэд цаашдаа насан туршдаа шүд угаах зөв дадал хэвшилтэй болно. Тиймээс та бүхнийг Pigeon-ны зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэж зөвлөж байна.
Мөн амны хөндийн эрүүл ахуйн хэрэгцээн дээр Pigeon-ий онцлох шүдний амтлаг чихэр байгаа. Бид гадуур аялал зугаалгаар ч юм уу эсвэл хүүхдээ дагуулаад зориулалтын шүд угаах нөхцөл боломж бүрдээгүй газар явж байж болно тэр тохиолдолд энэ чихрийг хэрэглэж болно. Энэ нь өөртөө бас л амны хөндийн нян бактерийн эсрэг болон өнгөр тогтолтын эсрэг бүтээгдэхүүн агуулдаг учраас амны хөндийг цэвэрлэж шүдийг бэхжүүлэх үйлчилгээтэй. Миний бодлоор энэ чихрийг ээж болгон цүнхэндээ хадгалчихсан байвал зүгээр санагдаад байгаа. Яагаад гэвэл мэдээж ОО, сойзоо мартсан угаах шаардлагатай үед амны үнэрийг дарах гэх мэтээр хэрэглэж болно.
-Ээжүүд чихэр шүд хорхойтуулна гээд шууд хориг гээд байдаг нь буруу байх нь ээ?
-Манайхны зайлшгүй анхаарах ёс нэг зүйл бол хүүхдийг саатуулах үүднээс байнгын ундаа чих амттан авч өгөөд байдаг. Эсвэл ямар нэгэн эмчийн зөвлөгөө сонсонгуутаа хүүхдийнхээ чихэр болон амттаны хэмжээг эрс хорих зүйл гарч ирдэг. Хүүхэд өөрөө өсөж байгаа организм. Хөдөлгөөнтэй хүүхдэд зайлшгүй энерги шаардлагатай байдаг. Хүүхэд юунаас энерги авдаг вэ гэхээр ихэвчлэн чихэрлэг амттай зүйлээс энерги авдаг. Тэр нь эргээд хүүхдийн өсөлт бойжилтод тодорхой хэмжээний сайн талтай байдаг. Гол нь бид хүүхдийн хэрэглэж байгаа чихэр болон амттаныг хэт хориглох биш харин зөв амттаныг өгч сургах хэрэгтэй. Энэ нь хүүхдэд чихэр амттаныг өгөх давтамжийг тодорхой хэмжээнд тохируулж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл манайхан чихэр өгөхдөө байнгын давтамжтайгаар ч юм уу ойр ойрхон өгдөг. Түүнийхээ дараа хүүхдийн шүдийг цэвэрлэхгүй бол энэ нь эргээд хүүхдийн шүдний өвчлөлийн гол шалтгаан болдог. Эцэг эхчүүд ялангуяа хүүхдийн амттан болон чихрийг хэмжээг хорихын оронд харин хүүхдээ тодорхой хугацаанд, тодорхой давтамжтайгаар амттан өгч сургах хэрэгтэй. Жишээлбэл долоо хоногийн нэг өдрийг чихрийн өдөр болгодог ч юм уу. Хүүхдэдээ амттан өгдөг,тодорхой зүйлийг урамшуулж тухай өдрийг хүссэн амттанаа иддэг өдөр гаргах хэрэгтэй. Энэ нь олон давтамжтай өгснөөс нэг удаа бөөнд нь өгөөд харин түүнийхээ дараа анхаарал тавиад сайн цэвэрлүүлж шүдийг нь угаалгах хэрэгтэй тэгэх юм бол энэ хүүхдэд амттан авч байгаа учраас таатай, хоёрдугаарт амны хөндийд хяналт тавих боломжтой гэсэн үг. Хүүхдэд амттан чихэрлэг зүйлийн өгөхдөө зайлшгүй хяналт тавих шаардлагатай шүү гэдгийг та бүхэн анхаараарай.