Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан иргэдээс ирж буй гомдлуудтай танилцжээ. Тэрээр дэлгүүрт хүүхэд оруулахгүй байгаа, тусгай дугаарууд руу залгахаар утсаа авдаггүй, авсан ч тодорхой хариулт өгдөггүй, өөр дугаар зааж өгдөг байдал, иргэд хотоос ПСР-ын шинжилгээ өгөөд гарсан атал зарим аймаг руу ороход 25 мянган төгрөгөөр ПСР-ын болон түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаарддаг зэрэг гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллах үүргийг УОК-ын орлогч дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд өглөө.