ГХЯ-аас гадаадаас тусгай нислэгээр ирэх иргэдийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалтын талаар мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг “Гадаад харилцааны сайдаар томилогдоод 28 хонож байна. Хорио цээрийн үед ГХЯ идэвхтэй ажиллалаа. Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн иргэдийн саналуудыг шийдвэрлэх, нислэгийн хуваарийг нэмэгдүүлэх, нислэгийн тарифийг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Өнгөрөгч жилээс эхлэн гадаадад гацсан иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж нийт 299500 эх оронд нь ирүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар ГХЯ-нд хүсэлт илгээсэн 9411 хүнийг тавдугаар сарын 1-ээс өмнө эх оронд нь ирүүлэх ажлыг бэлтгэж байгаа. Мөн нислэгийн тоог 8-10-аар нэмэгдүүлэх, тусгаарлагдсан иргэдийг гар утасны апплейкшнаар дамжуулан хянахаар төлөвлөж байна.
Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьтай нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээ хийж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байгаа.
Маргааш Сөүл-Улаанбаатарын нислэгээр ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник V" вакцины эхний ээлж ирнэ” гэлээ.
Түүнчлэн, Хилийн чанадад гацсан иргэдэд туслах журмийн дагуу 2021 эхний хоёр сард 65 иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж, 75 сая гаруй төгрөгийг зарцуулжээ.