Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 25-нд PCR шинжилгээ хийсэн хүмүүсээс 30 хүнээс коронавирус илэрсэн.
Улаанбаатарт 30 тохиолдол бүртгэгдсэн. 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хавьтлуудаас илэрсэн.
Үлдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудын анхны болон давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.
Дотоодын халдвар буюу голомтод 2315 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
- Улаанбаатарт 1989
- Сэлэнгэ аймагт 217
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2831 байгаагаас эдгэрсэн 2150 хүн буюу 76 хувь нь эдгэрсэн.
Өчигдөр 53 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 666 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" хэмээн мэдээллээ.
Ойрын хавьтал 634 хоёрдогч хавьтал 1195 хүн байна.