Австрали улс "Google" болон "Facebook" компанийг мэдээ болон нийтлэлээ өөрийн платформ дээр тавьсаны хариуд төлбөр авах хуулийг баталсан байна.
Хэрвээ эдгээр компаниуд Австралийн хэвлэлийн байгууллагуудтай тохиролцож чадахгүй бол Австралийн засгийн газраас төлбөрийн хэмжээг тогтоох аж.
Өнгөрсөн долоо хоногт гарсан саналын дараа Facebook Австрали улсыг өөрийн платформоос хассан байна. Харин Австрали улсын засгийн газар болон Facebook компани хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр тус хуулийг өөрчилж чадсан байна. Энэхүү хуулиар Facebook, Google гэх мэт томоохон компаниуд гэрээ хийх хугацааг сунгасан юм.
Австралийн засгийн газраас Google болон Facebook монополи компаниуд нь Австрали улсын мэдээллийн салбарт чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаа учраас арбитрын явцаас чөлөөлөх эрхтэй болсон байна.
Одоогоор “Google” компани Австралийн "News Corp" гэх хэвлэлийн компанитай гэрээ хийсэн бол Facebook компани "Seven West Media", "Nine Entertainment Australian Broadcasting Corp" зэрэг компаниудтай хамтрах гэрээ хэлэлцээрийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгээ хэллээ.