Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МАОЭНХ-ын төлөөллүүдийн уулзалт зохион байгуулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг батлуулсан бөгөөд тус хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Мөн уулзалтын үеэр Нийгмийн даатгалын шинэ багц хуулиуд батлагдах хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогч 1 хувь, ажилтан 1 хувийн нэмэгдлийг түр царцаахаар шийдвэрлэжээ.
Энэхүү нэмэгдэл нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчид 2021 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн бол бусад ААНБ, хувь хүнд 07 сарын 01-нээс үйлчилж эхлэх юм. Цаашид шинэ тогтолцоо, шинэ багцын хүрээнд шимтгэлийн хувь хэмжээ шинэчлэн тогтоогдоно гэв.