Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 24-нд нийт 16777 хүнд PCR шинжилгээ хийхэд 46 хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатарт 46 тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс нэг хүний шинжилгээнд илэрсэн бол 21 шинжилгээ нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хавьтлуудаас илэрсэн. Үлдсэн 23 нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээс тусгаарлагдсан батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудын анхны болон давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.
Дотоодын халдвар буюу голомтод 2286 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
- Улаанбаатарт 1960
- Сэлэнгэ аймагт 217
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2801 байгаагаас эдгэрсэн 2097 хүн буюу 74.8 хувь нь эдгэрсэн.
Өчигдөр 27 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 689 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" хэмээн мэдээллээ.