Хөдөө орон нутгийн замд өчигдөр автомашин нь онхолдож, шатсаны улмаас нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Удган сэрүүний нам даваа” гэдэг газар суудлын автомашин онхолдож, шатсаны улмаас нэг хүн нас барсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 14:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/, А/38 настай, эрэгтэй/ нар “Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсаны улмаас иргэн А /59 настай/ нас барсан тухай мэдээллийг Эрдэнэбулган сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 14:55 цагт ирүүлсэн байна.
Ийнхүү Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 16:20 цагт явсан бөгөөд 22:15 цагт очиж шалтгаан нөхцөлийг тодруулан ажиллажээ.