Коронавирус дэлхий дахинд тархсантай холбоотой улс орнууд ард иргэдээ халдварт тахлаас хамгаалж урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтын аяныг өрнүүлээд байгаа билээ. Одоогоор 13 орон вакцинжуулалтыг хөтөлбөрийг эхлээд байгаагаас дархлаажуулалтын аянд 9 сая хүн амтай Израиль улс нийт хүн амынхаа 78 хувийг вакцинжуулж улс орныш тэргүүлэн хөл хориог цуцлаад байна.
Харин тус улсад вакцинжуулалтын хөтөлбөрт залуучуудыг оролцоо муу байгаа нь асуудал болоод байгаа юм. Учир нь залуучууд ахмад настан болон ужиг өвчтэй хүн д халдвар авах боломжтой, залуу хүн тусахгүй гэсэн байр суурьтай байгаатай холбоотой байгаа хэмээлээ.
Үүнээс үүдэн Израиль улсын эрх баригчид залуучуудыг олны танил хүмүүсээр вакцин хийлгэхийг уриалуулахаас гадна нэгэн сонирхолтой зүйлийг хийсэн байна. Тель-Авив хотын ихэнх баар, уушны газрыг вакцин тариулах цэг болгож энэхүү газруудад вакцин хийлгэсэн хүмүүст үнэгүй архи, гар айраг өгөх урамшуулал зарласан байна. Энэ нь үр дүнгээ өгч залуучуудын вакцин тариулах идэвх нэмэгдсэн байна.