Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилох тухай болон зарим компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Эдгээр асуудлыг хэлэлцэхдээ нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсэг томилж, хууль тогтоомжид нийцүүлэн судалж шийдвэрлэхээр санал дүгнэлтээ урьдчилан боловсруулсан байна.
Улмаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Ж.Оюунчимэг, С.Билгүүнзул, Ж.Золзаяа нарыг, нийслэлийн төлөөлөл болгон Б.Даваадалай, Б.Хаш-Эрдэнэ, Н.Мандуул нарыг томиллоо.
Мөн “Олон Улсын худалдаа логистик” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Т.Дүүрэн, Б.Анхбаяр, Г.Ууганбаяр нарыг тус тус томиллоо.