Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна.
Аялал жуулчлалын 15 ТББ нийлж салбарынхаа ААН, ойр ажилладаг хүмүүсийг хамарсан санал асуулга явуулж 300 гаруй саналыг цуглуулжээ. Түүнээс голлох сэдэв, саналыг өнөөдөр хэлэлцүүлж байгаа юм.
Энэ үеэр “Discover Mongolia travel” аялал жуулчлалын компанийн захирал Б.Барсболд "Аялал жуулчлалын салбар тэр дундаа тур операторуудад амь тариа хийх санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна. Нэг жуулчинд тодорхой хэмжээний урамшуулал олгож, дараагийн удаа дахин ирэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой. Жишээ нь нэг жуулчид 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцвол 23 тэрбум төгрөг шаардлагатай" гэлээ.