Монголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн улмаас хойшлогдсон уран бүтээл үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 5-наас эхлэн The Corporate Hotel and Convention Centre-ийн тайзнаа тавигдах гэж байна.
Сайн цаг ирж, урлагийн сонгодог бүтээлээр цангасан энэ цаг үед аз жаргалын томъёог олон нийтэд түгээх зорилгын хүрээнд АЛЬФА театрын хамт олон тасалбарын үнээ 50 хувь хямдрууллаа.
Шударга үнэнийг амьдралаас хайсан И.В.Гётегийн ФАУСТЫН эрэл олон зууныг дамжин түүчээлсээр өнөөдөр ч үнэ цэнэтэй, олон нийт хүлээлт өндөртэй хэвээр байна.