БОАЖ-ын сайд Н.Уртнасан өчигдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын байгаль орчин, аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийн талаар мэдээлэл солилцжээ.
БНХАУ-тай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалах чиглэлээр олон үр дүнтэй ажил хэрэгжүүлнэ гэдгээ БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлсэн байна.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал "Монгол Улсад аялах Хятадын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Үүнд чиглэсэн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн ажиллахад бүх талаар дэмжин ажиллана" гэжээ.