Ковид-19 цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээл ямар үр дүнтэй байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас НЗДТГ-тай хамтарсан мэдээлэл өгч байна.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээл ямар үр дүнтэй байгаа талаар хамтарсан мэдээлэл өглөө.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Нэгдүгээр ангид орсон хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангид ороод хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, боломж, хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх талаарх тусдаа хөтөлбөр төлөвлөгөө гаргаж ажиллана. Бид төгсөх ангийн болон нэгдүгээр ангид орсон сурагчдын боловсролыг онцлон авч үзэж байна" хэмээн мэдээллээ.