Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
Улсын хэмжээнд өчигдөр 26058 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан. Эдгээрээс 9 хүний шинжилгээнд халдвар илэрч нийтдээ уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүллээ.
Сүүлийн 24 цагт 64 хүн эдгэрсэн.Одоогоор 670 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн байна.
Халдварын нийт тохиолдлын тоо 2755 бүртгэгдсэнээс 2070 буюу 75.1 хувь нь эдгэрсэн" хэмээлээ.