Өчигдөр Францын шүүхээс 72 настай жүжигчин Жерар Депардьег хоёр жилийн өмнө хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн шалгагдаж байгаа талаар мэдээллээ.
Түүнтэй холбоотой хүчингийн хэрэг 2018 онд шалгагдаж эхэлсэн ч хангалттай нотлох баримтгүй улмаас 2019 онд мөрдөн шалгах ажиллагааг зогсоож өнгөрсөн оны зунаас уг хэргийг сэргээн шалгаж арван хоёрдугаар сард Депардьег хүчингийн хэрэг хийсэн хэмээн үзэж прокурорууд түүнд ял оноох болсон байна.
Тэрээр 20 гаруй настай жүжигчин эмэгтэйг Дарис дахь гэртээ уулзахдаа биед нь хүчээр халдаж хохироосон байна.
Албан бус мэдээллээр жүжигчин бүсгүйг түүний найз охин байснаас гадна хэрэг гарах үеэр тэд жүжгийн сургуулилалт хийж байсан гэсэн мэдээ байна.
Шүүхийн мэдээлэл өчигдөр задарсны дараа түүний өмгөөлөгч Эрве Темим жүжигчин Жерар Депардье хэрэг хийснээ эрс эсэргүүцэж байгаа ба тэрээр одоогоор хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа хэмээлээ.