Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
2-р сарын 22-ны өдөр 42920 хүнд PCR шинжилгээг хийхэд 30 хүнээс коронавирус илэрч нийт тохиолдол 2723 болжээ. Мөн 70 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн бөгөөд нийт эмчлэгдсэн хүний тоо 2003 болов. Харин нийт 705 хүн иргэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 84, хөнгөн 598 хүн байна. Өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа тул ЭМЯ-ны ээлжит мэдээллийг цахимаар хүргэхээр болсон.
Хоёрдугаар сарын 23 буюу өнөөдрөөс шинэ коронавирусийн вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрагдлаа. БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан.
Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ.