Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2021 оны хоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас нийслэлд хатуу хөл хориог цуцалж байгаа.
Харин дараах хоёр дүүргийн найман хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу ирэхээр хөл хориог цуцална гэж НОК-оос мэдэгдлээ. Ингэснээр тус байршлуудад амьдардаг иргэд өнөөдөр ажилдаа явахгүй нь.
Коронавирусийн халдварын эрсдэл гарсан тохиолдолд нийтээр нь бус тухайн бүсэд нь хязгаарлалт тогтоохыг УОК-ын дарга мэдэгдэж байв.
НОК-ын Шуурхай штабаас “Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар”-т хязгаарлалтад орсон ажилтныг ажлаас халахыг хориглосон байдаг.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 12 хоногийн хугацаанд нийслэлийн 9 дүүргийн 442,303 өрхийг хамруулжээ.