БНХАУ-аас илгээсэн 300 мянган тун Синофарм вакциныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаныханд хүлээлгэн өглөө.
МИАТ-ийн тусгай үүргийн онгоц тээвэрлэн авчирсан эдгээр вакциныг БНХАУ-аас манай улсад сууга Элчин сайд тэргүүтэй албаныхан өнөөдөр орой тусгай нислэгээр ирсэн вакциныг хүлээлгэн өгсөн байна. Тус вакцины хувьд одоогийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрлөө аваагүй байгаа бөгөөд баталгаажмагц манай улс вакцинжуулалтдаа ашиглана гэдгийг УОК-оос мэдээлсэн. Эхний ээлжинд ирж буй 300 мянган тун вакциныг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар олгож байгаа юм.
Манай улсын хувьд өнөөдөр өглөө БНЭУ-аас 150 мянган тун АстраЗенека вакциныг хүлээн авсан. Вакцинжууллтыг АстраЗенека вакцинаар маргаашаас эхлүүлнэ.