Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"НЭГ ХААЛГА – НЭГ ШИНЖИЛГЭЭ" Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна.
Шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдээс өнөөдөр явуулын цэгүүдээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Тиймээс хоёрдугаар сарын 8-наас хойш танай гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн шинжилгээнд хамрагдаагүй бол хорооны засаг дарга болон ӨЭМТ-ийн даргатайгаа утсаар холбогдож, шинжилгээндээ хамрагдаарай.
Өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 36.903 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 55 тохиолдол илэрлээ. Үүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд ес нь ахны шижилгээгээр, 15 нь давтан шинжилгээгээр илэрсэн. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 102 тохиолдол илрээд байгаа юм.