Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 21-ны өдөр 39903 хүнд PCR шинжилгээг хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ. Өнөөдөр 55 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт халдвар 2693 боллоо.
- "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 халдварыг илрүүлээд байна. Үүний 50 нь анхны тохиолдлууд, 52 нь ойрын хавьтлууд байна.
- Нийслэлд бүртгэгдсэн нийт халдвар 1852,
- Дотоодын голомтуудад нийт 2178,
- Нийт 2693 халдвар бүртгэгдсэнээс 1933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн" гэлээ.
Мөн тэрээр нийслэлд нийт ойрын хавьтлуудаас 635 буюу 26,8 хувьд нь халдвар илэрсэн бол хоёрдогч хавьтлаас илэрсэн халдвар 1325 байна. Нийслэлийн бүх дүүрэгт халдвар бүртгэгдсэн тул иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулж байна" гэлээ.