Австрали улсад коронавируст цар тахлаас сэргийлэх бүх нийтийн вакцинжуулалт өнөөдөр эхлэх гэж байна. Бүх нийтийн вакцинжуулалтыг тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон өөрөө эхлүүлж, өчигдөр вакцины эхний тунг тариулжээ. Тэрээр ард иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү хамгийн түрүүнд тарилга хийлгэж, телевизээр шууд дамжуулсан байна. Ерөнхий сайдтай хамт алдартай эмч, эмнэлгийн ажилтнууд тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс мөн вакцины эхний тунгаа тариулжээ. Бямба гаригт Мельбурн, Сидней, Брисбен хотуудад цар тахлын вакциныг эсэргүүцсэн жагсаал болсон тул дээрх арга хэмжээг авчээ.
Гуравдугаар сарын эх гэхэд дөрвөн сая хүнийг хамруулахаар төлөвлөж байгаа ба эрүүл мэндийн салбарыг 700 000, 70-аас дээш настай иргэд, Торресова арал дахь 55-аас дээш настай нутгийн уугуул аборигенчууд, архаг хууч өвчтэй иргэд үүнд багтах юм байна.
Маргааш эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг вакцинжуулж эхлэх бөгөөд 60 000 тунг богино хугацаанд хийхийг зорьж байгаа юм байна. Вакцинжуулалтыг Пфайзераар эхлүүлж байгаа бөгөөд цаашид Астра Зенека болон бусад фирмийн вакциныг ашиглах гэнэ.