“НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ” арга хэмжээ хуваарийн дагуу өнөөдөр, маргааш Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдана. Шинжилгээнд тус дүүргийн 1, 2, 3, 4, 5, 21, 27, 8, 9, 12, 17, 26 хорооны иргэд хамрагдана гэдгийг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Энэ удаад, хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээнд хамрагдаагүй 45800 өрхийн иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангажээ.
Ингэхдээ, дүүргийн ЭМТ, Хороодын засаг дарга, ӨЭМТ-ийн дарга нарын гаргасан бодит судалгаанд үндэслэж, явуулын 182 багаар БАЯНЗҮРХ дүүргийн 28 хорооны шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдийн иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулах аж.
Тиймээс, Баянзүрхчүүд та бүхэн шинжилгээтэй холбоотой асууж тодруулах зүйлсээ хариуцсан дарга нараас нь тодруулж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.
БЗД-ИЙН 1, 2, 3, 4, 5, 21, 27 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН АНХААРАЛД
БЗД-ИЙН 8, 9, 12, 17, 26 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН АНХААРАЛД
0 сэтгэгдэл