Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн, Израилийн Тель Авивын их дуулга хоёрдугаар сарын 18-нд эхэлсэн. Тус тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи амжилттай оролцлоо.
Иргэншлээ сольж Монгол улсын тамирчин болсон Саеид Моллаей "Тель Авив" их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын нэрийн өмнөөс хоёр дахь медалиа авч байна.
Тэрээр -81 кг жингийн "B" хэсэгт багтаж эхний шатандаа гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар шатанд 21 настай, Азербайжаны Зелим Цкаевыг, гуравдугаар шатанд 26 настай, Италийн Антонио Эспоситог ялсан. Ингээд тэрээр хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтэй барилдаж ялсан. Саид Моллаи шөвгийн дөрөвт Оросын Аслан Лаппинаговтой барилдан ялж мөнгөн медалийн болзол хангасан ба аваргын алтан медалийн төлөө Узбекистаны Шарофиддин Болтабоевтой барилдан ялагдаж мөнгөн медаль хүртлээ.