Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар УОК, ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” аян зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Үүний хүрээнд нийт 54 халдвартай иргэнийг илрүүлжээ.Тэдний 28 нь ойрын болон дам хавьтлыг гэр бүлийн хүмүүс байсан.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 19-нд нийт 44503 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатарт 35 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 7 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдсэн. Ес дэх хоног дээр нийт 54 халдвартай хүнийг илрүүлээд байна. Үүний 26 тохолдол нь анхдагч тохиолдлоор батлагдсан. Орон гэргүй гурван хүнээс халдвар илэрсэн. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
Дотоодын халдвар буюу голомтод 2072 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
- Улаанбаатарт 1746
- Сэлэнгэ аймагт 217
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2586 байгаагаас эдгэрсэн 1846 хүн буюу 71.4 хувь нь эдгэрсэн.
Өчигдөр 27 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 726 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэлээ.