Коронавирусний эсрэг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинтай холбоотой худал ташаа, баталгаа нотолгоогүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг ард иргэдээс хүсч буйгаа Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Мэдээлэлд:
"Цар тахал бол ТОГЛООМ биш тул иргэд та бүхнийг ХАРИУЦЛАГА-тай байхыг уриалж байна. Энэ тухай Зөрчлийн хуульд тусгайлан заасан байгааг анхаарна уу.
Зөрчлийн хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалттай" гэжээ.