Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн бүртгэл явагдаж байна. Өнөөдрийн тусгай нислэгээр 256 иргэн эх орондоо ирнэ. Тус онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
- Эрүүл мэндийн шалтгаантай – 24
- Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
- Жирэмсэн – 11
- Өндөр настан – 13
- Хөгжлийн бэрхшээлтэй – 3
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
- Түр саатуулах байр – 20
- 11-р сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан – 92
Өнөөдрийн нислэгээр өнгөрсөн 11 сард хөл хорионы улмаас нислэг нь цуцлагдаж, ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг Сөүлээс ирж дуусч байна гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.