Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Боловсролын байгууллагуудыг танхимаар хичээллүүлэх эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хариулт өгөв. Тэрбээр "Улаанбаатар хотод нөхцөл байдал хүндрэлтэй байхад сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх нь өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа. Дархлаажуулалтын ажил хийх, халдварын тархалтыг хумихын тулд хөл хөдөлгөөн нэмэхгүй байхыг анхаарч байна. Нөхцөл байдал сайжирвал танхимаар хичээллүүлэхэд бэлэн байгаа.
Халдваргүй, ногоон бүс болсон орон нутагт хүүхдүүдийг аль болох танхимаар хичээллүүлэх талаар УОК-ынхон ярилцаж байгаа. Тодорхой шийдвэр гарвал мэдээлнэ" гэв.