Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 17-нд доод зиндааны 6 бөх коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан гэж зарлалаа. Харин бөхчүүдийн дэвжээ, нэрийг нийтэд мэдээлсэнгүй.
Энэ сарын 16-нд нэг бөх халуурч, шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан бөгөөд тус дэвжээний сүмочдыг нийтээр нь шинжилгээнд хамруулахад дахин 5 бөх халдвартай нь тогтоогджээ. Гэхдээ тэр таван бөх ямар нэг шинж тэмдэггүй байгаа ажээ.
Сүмо бөхийн холбооноос халдварын шинэ голомт үүссэн нь 20-нд эхлэх бөхчүүдийн хамтарсан бэлтгэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй, бэлтгэлд оролцох бөхүүд 19-нд шинжилгээ өгнө гэж мэдэгдлээ.