УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригт сэтгүүлчдийн зүгээс орон гэргүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа эсэх талаар асуулт иржээ. Энэ асуултад тэрбээр хариулахдаа "УОК, Улаанбаатар хот, нийслэлийн захирагчийн алба буюу хотын дарга цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна. Нийтдээ Улаанбаатарт 850 орчим иргэний судалгаа гаргаад нийгмийн хамгааллын төвүүдэд байршуулж, төрийн бус байгууллага оролцож, байраар ханган, хоёрдугаар сарын 10-ны өдөр гэхэд нийт 107 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан.
Хороо дүүргийн Засаг дарга нар нь "Нэг өрх-нэг шинжилгээ"-ний хүрээнд эдгээр иргэдийг PCR шинжилгээ болон орон байраар хангах, хоол ундаар хангах ажлыг зохион байгуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Орон гэргүй хүмүүс шинжилгээнд орсон. Тэр дотроос батлагдсан тохиолдол олж авч тусгаарлан эмчилж байна. Мөн ойрын хавьтлуудыг нь илрүүлж тусгаарласан. Тийм учраас энэ хүмүүс энэ арга хэмжээнд хамрагдаж байгаа гэсэн үг" гэлээ.